COVID 19: Халдвар тухайн улсад тархах нь цаг хугацааны асуудал болжээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 132 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 9 оронд шинээр нэмэгдсэн байна. Африкийн орнуудад шинээр халдвар бүртгэгдсэн.  БНХАУ, Өмнөд Солонгос улсад халдвар буурах хандлагатай байна. Европын орнуудад халдвар голомтлон тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал Европ руу чиглэж байна. Хятад улсын тохиолдлоос давах хандлагатай байгааг мэдээллээ. Иймээс өмнө нь 4 чиглэлээр ажилалж байсан бол үүнийгээ нэмэгдүүлж 8 чиглэлийн үйл ажиллагааг чухалчиллаа. Үүнд, бэлтгэх, бэлэн байдлаа хангах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх,  бууруулах,  хүрээгээ хумих, сайжруулах, голомтыг цомхотгох, нөхөн сэргээх гэсэн 8 чиглэлээр ажиллах шаардлагатай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлсэн” гэлээ.

Мөн тэрбээр өндөр хариуцлагатай байх цаг ирсэнийг иргэдэд сануулав. Нэг хүн 375, бүр мянга гаруй хүнд халдвар тараасан тохиолдол гарсан. Иймээс дор бүрнээ хариуцлагатай байж, шинж тэмдэг илэрсэн даруйд өөрийгөө гэртээ тусгаарлан Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг даган мөрдөхийг санууллаа.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “2020 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар 7499 шинэ тохиолд бүртгэгдлээ. Ингэснээр нийт 132,048 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 342 хүн нас барлаа. Шинээр 5 улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн. Халдвар хамгааллын чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөл байгуулсан. Тэрхүү зөвлөл Иранд 3 сарын 10-нд ажиллаж байна. Хятадад халдварын 10 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт 7 бүртгэгдлээ. Солонгос улсад нас баралт бүртгэгдээгүй байна.

Европ тивд халдвар өндөр тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал энэ хүнд хэцүү цагт эрүүл мэндийн ажилтнууд баатарлаг үйлсийг бүтээж байна. Цаг нартай уралдан, ажиллаж байгаад талархал илэрхийлье гэж мэдээлсэн. Мөн манай улсад халдвар илрэхгүй гэх байдлаар асуудалд хандаж болохгүй. Гэхдээ халдварыг Хятад, Солонгос улс хязгаарлаж болдогийг харууллаа” гэлээ.  

Халдвар тухайн улсад тархах нь цаг хугацааны асуудал бөгөөд иргэн дор бүрнээ хариуцлагатай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Анзааргагүй, хайхрамжгүй байдал тухайн улс орныг, үндэстнийг хэрхэн эрсдэлд оруулж байгааг дэлхийн олон орны жишээнээс харж болно. Иймээс амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг сануулсан юм.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа “Европ тивийг цар тахлын голомтын цөм болж байна гэж ДЭМБ-аас мэдэгдсэн. Тухайлбал, Франц улсад 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын халдвар 800 нэмэгдсэн. Өмнө нь 200 орчмоор нэмэгдэж байсан бол богино хугацаанд хэд дахин нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Халдварын тархалтаараа БНХАУ-ын дараа Итали орж байна. 15 мянган хүний халдвар авсан. Иран 11 мянга гаруй хүн халдвар авсанаараа 3-т бүртгэгдэж байна. Эдгээр улс орнууд эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжсөн. Гэсэн ч тохиолдлын тоо нь эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хөнгөн болон дунд хэлбэрийн өвчитнүүдийг эмнэлгийн байгууллагад яаран очилгүй гэртээ тусгаарлахыг зөвлөж байна. Дэлхийн улс орнууд энэ зөвлөмжийг даган ажиллаж, зохицуулалтаа хийж байна.

АНУ-ын 50 мужийн 49-д нь халдвар бүртгэгдсэн. Иймээс онц байдал зарлаж, санхүүгийн нөөц бололцоотой холбоотой шийдвэрийг Ерөнхийлөгч нь гаргаад байна.

Африк тивд 18 улдсад халдвар гарсан. Австраль улс хөл хорионы хязгаарлалтаа нэмэгдүүлж байна. 500-аас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахгүй байх, бага зэргийн шинж тэмдэг илэрсэн, хөнгөн хэлбэрийн хүмүүсийг эмнэлэгт хандахгүй байхыг зөвлөсөн. Гадаад улсад зорчиж ирсэн хүмүүсийг эмчлэх, эрсдэл гэдэг бүэгт хамрагдах иргэдийг эмнэлгийн байгулулагад хамруулахаа мэдэгдсэн байна. Австраль улсад 197 тохиолдол баталгаажиж 3 нас баралттай байна” гэлээ.

Дэлхийн олон улс оронд өвчтөн хүлээн авах орны хомсдол бий болсон аж. Иймээс эмнэлгийн байгууллагад яаравчлан хандахаас илүүтэй гэртээ тусгаарлаж, эмчлүүлэхийг зөвлөж байна.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн хугацаанд нийт 1298 хүнийг ажиглалтад авч хянасан. Өнөөдрийн байдлаар 637 хүн ажиглалтад байна. Тэдний биеийн байдал хэвийн. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 3 гэр бүлийн 13 хүн нэмэгдэж ирсэн. Тэд Франц, Австралиар дамжиж ирсэн бөгөөд тэднийг Дархан-Уул аймгат ажиглалтад авсан.

Эмнэлгийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөгөө гарган эрдэмтэн докторуудтайгаа хамтарч ажиллаж байна. 18666 эмнэлгийн ор үйл ажиллагаа явуулж байна. 2915 ор нэмэлтээр тавьсан. Эрчимт эмчилгээний 633 ор ажиллаж байна. Эмнэлгийнх тусламж үйлчилгээндээ эм эмнэлгийн хэрэгслээ нөөцлөх ажлыг зохион байгуулж байна. Нийт өвчлөгсдийн 80 хувь нь хөнгөн, 15 хувь нь хүндэвтэр, 5 хүн нь маш хүндээр тусч байгаа. Хөнгөн өвчилсөн хүмүүс 14 хоногийн хугацаанд эмчлэгдэх, хүнд бол 3-6 долоон хоног эмчлэгдэнэ гэж тооцолж хангажийг бэлдэж байна. Амьсгалын аппарат хүчилтөрөгч бааллоныг бэлдэж, нөөцийг хангаж байна.

Эмнэлэгт яаран ирэхээс илүүтэй тусгай дугааруудаар заавар, зөвлөгөө авах боломжтой. Англи, Солонгос хилээр мөн зөвлөгөө өгч байгаа. Тусгай үүргийн онцгоор иргэдээ авчрах ажлын бэлтгэл хангагдаж, эмч нараа сургалтад хамруулж, хуваарийг баталсан” гэлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өчигдөр БНСУ-д гарсан мэдээллийг шалгасан. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлмээр байна. Албан ёсны мэдээллийг авахаар бид ажилласан. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын ХӨСҮТ-ээс тодруулахад манай иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл дутмаг байсан тул бид бүрэн гүйцэд албажуулсны дараа мэдээлэхээр ажилласан. 

Монгол Улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийн эмнэлэгт хандаж, 2 дугаар сарын 27-ны өдөр эерэг гэсэн хариу гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаа дусал хийгээд 3 сарын 2, 7-нд дахин шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан тул эрүүл саруул байгаа. Нэг иргэн ийнхүү өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа. Тиймээс манай иргэд тайван байж болно. Иймээс мэдээллийг нягтлалгүйгээр бусдын тайван байдлыг алдагдуулж, стресдүүлэхгүй байхыг хүсье” гэлээ.