COVID-19 вирусээс шалтгаалан хөл хорио тогтоосон энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай уулзаж тэдний саналыг сонслоо. Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авлаа. Энэ үеэр сайд "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Одоо бол хоцрогдолтой гэдэг юм уу нөхөж үзэж байгаа тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол шалгалтад бэлдэж байгаа гэж хүүхдүүдийг их сарниулдаг. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ. Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явна" хэмээн онцоллоо.