АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР, БООМТООР НЭВТЭРСЭН СЭЖИГТЭЙ 34 ЗОРЧИГЧИЙГ ТУСГААРЛАЛАА

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагчид томилолтоор ажиллаж байна. Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран 2020.03.02-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн 2 цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.