Засгийн газрын ээжлит хуралдаан яг одоо хуралдаж байгаа. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргажээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн карентины хугацааг 28 хоногоор сунгаж, 2020 оны гуравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэн зогсоох шийдвэр гаргалаа. Учир нь, эрүүл мэндийн салбарынхан коронавирусийн эд дэгдэлтийн үе ирэх дөрөв, тавдугаар сард таарах магадлал өндөр гэж байгаа.
Сануулахад өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан юм.