С.Чинзориг: Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу, З.Энхболд оо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд үүрэгт ажлаа өгч байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Түүний мэдэгдлийн длараахан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь Капиталд байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

эх сурвалж: www.buzznews.mn