2020 оны жүдо бөхийн өнгийг тодорхойлох тэмцээн Францын нийслэл Парис хотноо хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна. Европт болдог хамгийн нэр хүндтэй тэмцээнд 115 орны 407 эрэгтэй, 276 эмэгтэй, 683 жүдоч хуран чуулаад байна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд таван татами дээр зэрэг явагдан. Тэмцээний эхний өдөр манай баг -57 кг, -63 кг-ын жинд ганц төлөөлөлтэй бөгөөд бусад таван жинд тус бүр хоёр тамирчнаа оролцуулахаар болсон. Тэмцээний хэсгийн барилдаануудыг доорх линкээр шууд хүлээн авч үзнэ үү!!! Тэмцээн Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ. 

Парисын Их дуулга тэмцээний IJF тайлбарлагчтай шууд дамжуулалт

Парисын Их дуулга тэмцээний  нэгдүгээр татами

Парисын Их дуулга тэмцээний хоёрдугаар татами

Парисын Их дуулга тэмцээний гуравдугаар татами

Парисын Их дуулга тэмцээний дөрөвдүгээр татами

Парисын Их дуулга тэмцээний тавдугаар татами