ТББХ: Н.Номтойбаярыг гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зөв хэмээн үзлээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэд хэдэн үндэслэлээр шалгах хүсэлтэй байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгнө үү хэмээн УИХ-ын даргад хандсан.

Үүнтэй холбоотойггор үдээс өмнө хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд, нууц санал хураалтаар гишүүдийн олонх нь түүнийг түдгэлзүүлэхийг дэмжсэн. Гэвч албажуулах ёстой тогтоолыг дэмжээгүй тул Н.Номтойбаяр гишүүн чөлөөгдөх өргөдлөө өөрөө гаргасан. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дууслаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гишүүнээс чөлөөлөгдөх  өөрийнх нь хүсэлтийг хэлэлцэн  санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувиар Н.Номтойбаярыг гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.