Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр 10.00 цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Мөн Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Дээрх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өглөө. Мөн шинэ коронавирустай холбоотой цаг үеийн мэдээлэл өгсөн. Албаныхны мэдээлснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй бөгөөд эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа аж. Хэрэв шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл мэдэгдэнэ. Түүнчлэн ханиад хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэх Засгийн газрын шийдвэрийг дуулгсан. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна. Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлахаар болсон гэдгийг дуулгасан.
Энэ үеэр албаныхан олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, худал мэдээлэл түгээсэн хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд ЭМЯ албан ёсны мэдээлэл хийхээс бусад цуурхалд автахгүй байхыг иргэддээ анхаарууллаа.