Халдашгүй байдлын дэд хороо: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Дэд хорооны гишүүд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзжээ. 

Дэд хорооны дээрх санал дүгнэлтийг УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд  УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдэх юм.