Улсын Онцгой Комисс: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар боллоо

БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж онц байдал зарлаад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан. Тэгвэл дөнгөж сая Улсын онцгой комисс хуралдаж Монгол Улсад короновирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууныг үеийн эрсдлийг бууруулах үүднээс цэцэрлэг болон ЕБС-иудыг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа.