Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх дэд хорооны хуралдаан хойшиллоо

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Мөн энэ асуудлаар  Халдашгүй байдлын дэд хороо хуралдана гэж байсан ч таван гишүүний хоёр нь томилолттой яваа тул ирц бүрдэхээр буюу өнөөдөр хуралдана гэж  байсан. Тэгвэл өнөөдөр хуралдах байсан УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан мөн л тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус дэд хорооны ирц 100 хувь бүрдэж байж Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх бөгөөд гадаадад томилолттой ажиллаж байсан УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан ирсэн ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй байгаа аж. 

Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдах төлөвтэй байна.