Шинэ ардчилсан Үндсэн хуулиараа тунхаглан баталсан өдөр тохиож байна

28 жилийн тэртээх энэ өдөр буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ ардчилсан Үндсэн хуулиараа тунхаглан баталсан билээ. 

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан яг одоо Төрийн ордны “Их танхимд” “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний бага хурал болж байна. 

Мөн өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд багшийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.  Түүнчлэн 12:00 цагт төрийн өндөрлөгүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.