Б.Чинбат,  Ц.Сарнай нарт туслах “Niciton & Friends” тоглолт ирэх сарын 1, 2-нд болно

“Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Түүний эхнэр "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай нөхрийнхөө донор болсон бөгөөд тэд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа.

Гэр бүлийн хоёр уран бүтээлч хоёулаа хагалгаанд орсон учраас санхүүгийн хувьд хүндрэл үүсч, эмчилгээ нь тасалдаж болзошгүй болоод байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Иймээс сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар "Хос зүрхээ хамгаалъя" хандивын тоглолт хийх санаачилга гаргаад байна. Аяныг зохион байгуулагчид хоёрдугаар сарын 1-нд "Nicition& Friends", 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Хандивын аянд ӨМӨЗО-ы уран бүтээлчид ч нэгджээ.  

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдож болох нь.
Мөн: ХААН банк 5212071351 Цогтбаяр Сарнай гээд гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичин хандив илгээж болох аж.