Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт жолооч зорчигчдын аюулгүй байдлын төлөө нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас дураараа биш дүрмээрээ явцгаая аяныг өрнүүлж байгаа талаар онцлон хүргэж байна.