“Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат 2019.11.28-ны өдөр БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Учир нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулж гэр бүлийнх нь хүн түүний донор болсон юм. Тэгвэл уран бүтээлч хосуудад санхүүгийн хүндхэн асуудал тулгараад буй аж.
Тодруулбал, уран бүтээлч сайхан хос сэтгэлийн тэнхээ, залуу халуун насны эрч хүчээр хэцүү нэрт хүнд өвчинтэй тэмцэн сар гаруйн хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл тэднийг алс хол, хүний нутагт хүндхэн байдалд байгаа тухай ойрын хүмүүс нь уран бүтээлийн андуудад нь хэлсэн байна. Одоо Чинбатын эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болж тасалдаж эхэлсэн төдийгүй долоо хоног эмчилгээ тасрах аваас амь нас нь эрсдэлтэй байдалд орох аж. Мөн гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас эмчилгээ, шинжилгээний төлбөр нь сая саяар тоологдож, наандаж 140 сая төгрөгийн эмчилгээний зардалыг төлөх хэрэгтэй байгаа юм байна.
Иймээс сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн, "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэжээ.
Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдож болох нь.
Мөн: ХААН банк 5212071351 Цогтбаяр Сарнай гээд гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичин хандив илгээж болох аж.