Сэрэмжлүүлэг

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын амралт 12 дугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

  • Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Томуу,томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
  • Шаардлагагүй тохиолдолд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх
  • Цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах
  • Зуухны угаар, галлагааг байнга шалгах

Дээрх аюулгүй байдлын заавар зөвлөмжийг эцэг эхчүүд та бүхэн хэрэгжүүлснээр хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс