Нийгэм, хамгаалал хөдөлмөрийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөөрхөн зүрх ТББ-ынхан хамтран Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Тэгвэл тус байгууллагынхан өчигдөр БЗДүүргийн 19 дүгээр хороо Цагаан Давааны эцсийн буудалд ажиллаж, хүүхдүүдэд туслахын зэрэгцээ аав ээжүүдэд нь хүүхэд хамгааллын талаар мэдлэг мэдээлэл өглөө. тодруулбал, Хөөрхөн зүрх ТББ-ын ажилтнууд гэр хороолол дунд зэрэгцэн орших сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон тэдний аав ээжүүдэд Хүүхэд хамгааллын тухай зурагт хуудас, мэдээлэл тарааж, бяцхан сургалт хийсэн юм. Сургаллтын үеэр тус байгууллагынхан бяцхан багачуудад зориулан сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хэрхэн бусдыг гомдоохгүйгээр илэрхийлэх болон аюулаас өөрийгөө хамгаалах Миний Биеийн Аюулгүйн Дүрэм сургалтыг заасан бөгөөд эцэг эх, асран халамжлагч нарт "Хэрэв та байгууллага дээрээ манай үйлчилгээг авахыг хүсвэл 8603 - 6108 дугаараар холбогдоорой" гэж онцолж байсан юм.
Түүнчлэн Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээнийхэн тус дүүргийн 2, 5, 21, 27-р хороодын хамтарсан багийн гишүүд болон БЗД-ийн ГБХЗХХэлтсийн мэргэжилтнүүдэд өөрийгөө халамжилж, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах арга болон ажил дээр тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцан арга зүйн зөвлөгөө өгсөн байна.