“AZUKA FASHION” анхдугаар наадмын шилдгээр

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Өнөр дэлхийн хүүхдүүд” ТББ-ын санаачлагаар Ерөнхий Боловсролын Сургуулийн 9-12 ангийн өсвөр үе, сурагчдын авьяас, ур чавдар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих зорилготой “AZUKA FASHION” анхдугаар наадмыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. 

Эл арга хэмжээний үеэр оролцогч хүүхдүүд өөрсдийн хийж бүтээсэн Гоёлын, Өдөр тутмын загвар, гар урлал, уран зургийн нийт 50 гаруй бүтээлээр оролцсон бөгөөд “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”шагналаар "Өнөр бүл" төв шалгарлаа. Мөн гар урлалын дугуйлангийн багш Н.Нямгэрэл “ШИЛДЭГ БАГШ”-аар шалгарч, Өнөр бүл төв шилжин явах цомын эзэн болсон юм.