Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар  ангийн сурагчдад зориулан "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын үндэсний аяныг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг өгөх зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян өнөөдөр Орхон аймагт зохион байгуулагдлаа. “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян болон “Эерэг хандлага-Эрүүл оюутан аяны хүрээнд ерөнхий боловсролын 12-р ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын тухай их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуучуудад ‘’Оюун ухааны чадамж’’, ‘’Хорт зуршил’’ зэргийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч урлагийн тоглолт толилууллаа. Энэхүү аянд Орхон аймгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчид болон ХАА-МСҮТ, ОРХОН МСҮТ, ТИС-ын 500 гаруй оюутан сурагчид хамрагдсан байна.