Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх явуулын үйлчилгээ нээгдээд байгаа. Тэгвэл хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний есдүгээр сарын төлөвлөгөө гарчээ. Тус үйлчилгээний нээлттэй хаалганы өдөрлөг энэ амралын өдөр буюу 21-нд Сүхбаатарын талбайд болох юм байна. Энэ үеэр олон ийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилах ажээ.
Дашрамд мэдээлэхэд тус үйлчилгээ нь зөвлөн туслах зорилготой бөгөөд дараах 4 зорилгын хүрээнд ажиллах аж.
Зорилт 1. Олон нийтийг мэдлэгжүүлэх
Зорилт 2. Үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд нь чадавхжуулах
Зорилт 3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах
Зорилт 4. Эрсдэлт орчинг илрүүлэх