Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг нэвтрүүлээд буй. Тэгвэл энэ талаархи зарим мэдээллийг иргэддээ өгч байна. Тодруулбал, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах зорилготой тус үйлчилгээ дараах дөрвөн зорилгын хүрээнд ажиллах юм байна.
Зорилт 1. Олон нийтийг мэдлэгжүүлэх
Зорилт 2. Үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд нь чадавхжуулах
Зорилт 3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах
Зорилт 4. Эрсдэлт орчинг илрүүлэх