Чиндаогийн

Энэ сарын 12-ны өдөр буюу маргааш БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн 9 дэх удаагийн Мастeрс тэмцээн болно. Мастерс тэмцээнд 67 орны 448 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ гаргасан бөгөөд энэ оны хамгийн сүүлийн томоохон  буюу жин тус бүрийн шилдэг 32 тамирчин зодоглохоороо жүдо бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм. Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны жин тус бүрийн чансааны эхний 32 шилдэг жүдоч оролцоно.

Монгол Улсын хувьд 13 эрэгтэй, 7 эмэгтэй жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ илгээсэн. Тэмцээнд оролцох манай тамирчид тус хотыг зорьсон бөгөөд бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

Манай улсын багийн бүрэлдэхүүнд:

Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр /+100 кг/

Олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа /-57 кг/

Залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам /-52 кг/

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг /-48 кг/

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатар /-60 кг/

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай /-81 кг/

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин /-60 кг/

Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр /-73 кг/

Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар /-100 кг/

Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг /-63 кг/

Залуучуудын дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр /+100 кг/

Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд /-60 кг/

Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг /-48 кг