Г.Мандахнаран гавьяат 65 кг-ын жинд барилдана

Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 14-17-нд Казахстаны Тарас хотод болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Б.Батмагнай, спортын мастер Б.Өсөхбаяр, 70 кг-д спортын мастер Ч.Сүрэнжав, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга гэсэн 11 тамирчин хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. Сонирхуулахад, “Будапешт-2013”, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Тараст 65 кг-ын жинд зодоглоно. Тэрбээр 2016 оны Риогийн олимпийн наадмаас хойш гурван жилийн дараа хуучин жиндээ хүч үзэхээр болжээ. Сонирхуулахад, Казахстаны тэмцээний аварга 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 ам.долларын шагнал хүртэнэ.

Спортын сэтгүүлч:Б.Бат