АТГ-ынхан өнгөрсөн лхагва гарагт "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өчигдөр орой Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Даваацэрэнг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Гэхдээ түүнийг яг  ямар хэрэгт холбогдуулан саатуулсан нь тодорхойгүй байгаа юм. 

Түүнчлэн хэд хоногийн өмнө АТТГ-ынхан "Эрдэнэт" үйлдвэрт очиж ажиллсан гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Үүнээс гадна Ерөнхиийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны мэдэлд байдаг “Ачит Ихт” ХХК-д мөн л АТГ-ынхан ажиллаж, холбогдох бичиг баримтыг авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байв. Дашрамд мэдээлэхэд сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэнг "Ачит Ихт" ХХК-ийн  Ерөнхий захирал Д.Эрдэнэцэцэгтэй нууц гэрээ байгуулсан, "Эрдэнэт" үйлдвэр нь Ачит Ихт ХХК-ийн 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзан онц ноцтой гэрээ байгуулсан гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн баримттайгаар дэлгээд байгаа билээ.