Х.Болдбаатарын анхны томилолт Абу Дабигаас эхэлнэ

Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 24-26-нд АНЭУ-ын Абу Даби хотноо “Их дуулга” тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Абу Дабигийн Гранд Сламын жин тус бүрийн сугалаа 23-нд гарах бол 24 эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаанууд Мубадала Аренад явагдана. Тэмцээний аваргууд 5 мянган доллар халааслах бол мөнгөн медальтан 3 мянга, хүрэл медаль 1500 ам.долларын шагнал хүртэх юм. Түүнчлэн түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол үзүүрлэвэл 700, хүрэл медальтан 500, 5-р байр 360, 7-р байр 260 оноо авах юм.

Энэ удаад Абу Дабид монголын багийг гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар ахлан оролцоно. Тэрбээр туслах дасгалжуулагч Чимэд-Ёндонгийн Болдбаатарын хамт дасгалжуулагчаар ажиллах бөгөөд ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш анхны тэмцээндээ оролцох гэж байна.   

Абу Дабид зодоглох Монгол Улсын шигшээ баг:

-48 кг:

Мөнхбатын Уранцэцэг /ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Женко” клуб, “G-Mobile” компаний тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /

Ганбаатарын Наранцэцэг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ”Түмэн шувуут” компани, “Женко” клубийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

-52 кг:

Бишрэлтийн Хорлоодой /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, IJF-nay Гран При тэмцээний мөнгө, хүрэл медальт/

-63 кг:

Болдын Ганхайч / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Гранд Слам тэмцээний хүрэл медальт, Гран При тэмцээний алт, /

-70 кг:

Цог-Очирын Батцэцэг /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Монгол Улсын хошой аварга/

-78 кг:

Отгоны Мөнхцэцэг /Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын хошой аварга/

-60 кг:

Энхтайваны Ариунболд / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн спортын наадмын хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга/

Лхагважамцын Өнөболд /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, “Екатринбург-2019” Гран Сламын аварга/

-66 кг:

Ганболдын Хэрлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “G-Mobile” “Шижирт гүн технопрспектив” компаний тамирчин, “World Masters” тэмцээний аварга/

Ёндонпэрэнлэйн Басхүү /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Улаанбаатар спорт менежмент” компаний тамирчин /

-73 кг:

Ганбаатарын Одбаяр /“Женко” клуб, “G-Mobile” компанийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/

Цэнд-Очирын Цогтбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Гранд Слам, Гран При тэмцээний аварга/

-81 кг:

Отгонбаатарын Ууганбаатар / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “TB group”-ийн тамирчин, багийн ДАШТ-ий хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний аварга, ДАШТ-ий хошой тавдугаар байранд шалгарсан/

-90 кг:

Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальтай/

-100 кг:

Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

+100 кг:

Одхүүгийн Цэцэнцэнгэл /Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” компаний тамирчин, Японы Токай их сургуулийн оюутан, 2019 оны Монгол Улсын авварга/

Дасгалжуулагч: Халиуны Болдбаатар/Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин/, Чимэд-Ёндонгийн Болдбаатар /ОУХМ/

Шүүгч:Төрбатын Энхцэцэг /Олон улсын шүүгч/