Жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэллээ  /видео шууд/

Марроко улсын Марракеч хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны календарчлагдсан төлөвлөгөөний дагуу залуучуудын ДАШТ зохион байгуулагдаж байна. Өнөөдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 81 улсын эрэгтэй 294, эмэгтэй 223, нийт 517  жүдоч хүч үзэхээр суглаанд оролцжээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52 кг-ын жингийн медальтнууд өнөөдөр тодорно. Залуучуудын дэлхийн аваргад манай улс эрэгтэй 7, эмэгтэй 8 тамирчнаа илгээсэн бөгөөд гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа, ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл нарын удирдлагад хүч үзнэ. Өнөөдөр эхний  өдөр эрэгтэй -60 кг-ын жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Ганбүргэдийн Тэмүүжин /Чингэлтэй дүүрэг/, өсвөр үеийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Бямбасүрэнгийн Сүхбат /”Женко” клуб/ нар зодоглох бол -66 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/ өрсөлдөнө. Мөн -48 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн Баасансүрэнгийн Ойдовчимэд, -52 кг-ын жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгөн медаль Баянхонгор аймгийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам нар өрсөлдөнө. Тэмцээний эхний өдрийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бөгөөд доорх линкээр шууд хүлээн авч үзэх боломжтой. 

1 дүгээр дэвжээ

2 дугаар дэвжээ

3 дугаар дэвжээ