FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-ны байранд айлчлан “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа.
Түүний МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан юм.
Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Мөн Азийн АШТ-ий урьдчидсан шатанд өрсөлдөхөөр шаргуу бэлтгэл хийж буй футзалын үндэсний шигшээ баг, 19 хүртэлх насны шигшээ багийн залууст амжилт хүслээ.
ОУХБХ-ны Ерөнхийлѳгч Жианни Инфантино, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жоркаеф тэргүүтэй зочид өнөөдөр Шинэ Яармаг дахь талбайн нээлтэд оролцох юм байна.
Эх сурвалж:Монголын хөлбөмбөгийн холбоо