Э.Цэндбаатар, Д.Отгондалайгийн медалийн буухиаг үргэлжлүүллээ

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхиын АШТ-ий 57 кг-ын жинд тулалдсан Азийн наадмын болон Ази тивийн аварга Үндэсний шигшээ баг, "Ажнай" группын тамирчин ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин эхний тулаанаа Кыргызстаны Сейтек Уулу Мунарбектэй хийж, гурван раундын турш илүүрхэн тоглож ,5:0 /30:27, 30,27,30:27,30:27,30:27/ оноогоор ялсан. Улмаар 1/8 шигшээд Унгарын Ролан Галоштай тулалдаж 5:0-ээр ялж медалийн төлөө өрсөлдөх эрх олж авчээ. Харин шилдэг дөрөвт үлдхийн төлөө буюу медалийн төлөө Ирландын Курт Уолкертэй тулаалдаж, 5:0 ( 30:27, 29:28,29:28,30:27,30:27) оноогоор илт давуу ялж медалийн болзол хангасан. Харамсалтай нь манай боксчин медалийн өнгөө хувиргах тулаанд Узбекистаны боксчин , Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой тулалдаж ялагдснаар хүрэл медалийн болзол хангалаа. Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ анх 1974 онд Кубын Хавана хотноо зохиогдсоноос хойш Монголын боксчид ДАШТ-ээс нийтдээ 11 медаль ( 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл) хүртээд байгаа. 

  1. Р.Отгонбаяр. 1982 он. Мюнхен мөнгө
  2. Э.Цогтжаргал. 1993он.Тампере хүрэл
  3. Т.Үйтүмэн. 1997 он. Будапешт мөнгө
  4. Э.Бадар-Ууган . 2007 он.Чикаго мөнгө
  5. П.Сэрдамба. 2009 он .Милан алт
  6. Н.Төгсцогт. 2009 он. Милан мөнгө
  7. У.Мөнх-Эрдэнэ. 2009 он.Милан хүрэл
  8. П.Сэрдамба.2011 он. Баку хүрэл
  9. У.Мөнх-Эрдэнэ.2013он.Алматы хүрэл
  10. Д.Отгондалай.2017 он .Хамбург хүрэл
  11. Э.Цэндбаатар 2019 он. Екатринбург хүрэл

Сонирхуулахад Боксын дэлхийн аварга дээр ажиллаж байгаа Монголын багийн зүгээс Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шийдвэрийг эсэргүүцэж, Олон улсын боксын холбоонд (AIBA) дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн талаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цоодлын Батнасан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.