Т.Тулга хүрэл медалийн төлөө өрсөлдөнө


"Нурсултан-2019" чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанаа 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна.
Тэрбээр 20:00 цагт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана.