Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн 23 хүртэлх насны Азийн АШТ болон Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр дөнгөж сая дагах барилдаанд 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг цэвэр ялав. Ингэснээр Б.Болортуяа манай цагаар 20:00 минутад хүрэл медалийн төлөө ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуентай хүч үзнэ.