Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар үүрэгт ажлаа хүлээж  авлаа

Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон. Тэгвэл тэрбээр өчигдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа хүлээж авлаа. Гавьяат удахгүй болох 2020 оны Токиогийн олимпид Монголын жүдогийн шигшээ багаа удирдан оролцох бөгөөд дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ