“Коко десерт” ХХК-ийн

Нийслэлийн 84 дүгээр сургуульд  "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болох “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн. Улмаар зөөвөрлөж ашиглаж байсан сав, тарагийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна гэж НМХГ-аас мэдээллээ.