ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ АЛБАН ЁСООР ЯПОНЫ ИРГЭН БОЛСНЫГ NHK МЭДЭЭЛЛЭЭ

Японы сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм. 

Тэгвэл түүний Япон улсын иргэн болох хүсэлтийг өнөөдөр албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ингэснээр их аварга сүмо бөхийн ертөнцөд өөрийн дэвжээтэй болж, шавь нараа бэлтгэх зорилгодоо нэг алхам ойртож буй гэж ойлгож болох. Учир  нь тэрбээр зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу  ийм шийдвэр гаргасан буй гэдгээ  монгол түмэндээ тайлбарлаж байсан юм.