Жүдогийн ДАШТ-2019: ДАШТ-ний хүрэл медальт Л.Отгонбаатар,  ОУХМ О.Мөнхцэцэг  нар барилдана

ДАШТ-ний зургаа дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаанууд болно.

Энэ өдөр -100 кг-ын жинд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Баку-2018” ДАШТ-ий хүрэл медальт, “Астана-2015” эрэгтэй багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хошой хүрэл, дэлхийн мастеруудын АШТ-ий мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал Гоулд Майнинг” компанийн тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар барилдана. Мөн -78 кг-ын жинд Дархан-Уул аймгийн харьяат, 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, кураш бөхийн дэлхийн хошой аварга, бүстэй барилдааны ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадмын мөнгөн медальт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, ОУХМ Отгоны Мөнхцэцэг дэлхийн дэвжээнд анх удаагаа хүч үзэх юм.