Жүдогийн ДАШТ-2019: Б.Ганхайч шилдэг наймд шалгарлаа

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч эхний тойрогтоо Бразилын Алексио Кастильосийг ялсан. Улмаар хоёрдугаар тойрогтоо Канадын Катерин Бушмин-Пинардтай таарч цэвэр ялснаар шилдэг 16-д шалгаран үлдсэн юм. Тэгвэл тэрбээр дөнгөж сая шилдэг наймд шалгарахын төлөө Италийн Мария Чентраччиотой хүч үзэж нэмэлт цагт яллаа.