Жүдогийн ДАШТ-2019: Б.Ганхайч шилдэг наймд шалгарахын төлөө Италийн Мария Чентраччиотой хүч үзнэ

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр уламжлал ёсоор -81, -63 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын содон, сонирхолтой барилдаануудаар үргэлжилж байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Болдын Ганхайч эхний тойрогт Бразилын Алексио Кастильосийг ялсан. Улмаар хоёрдугаар тойрогтоо Канадын Катерин Бушмин-Пинардтай таарч цэвэр ялснаар шилдэг 16-д шалгаран үлдлээ. Тэрбээр шилдэг наймд шалгарахын төлөө Италийн Мария Чентраччиотой хүч үзнэ. 

Түүнчлэн эрэгтэй 81 жинд барилдсан О.Ууганбаатар Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдлаа. Лука энэ жилийн Европын наадмын хүрэл, Антальягийн Гран Пригийн алт, Екатеринбургийн Их Дуулгын хүрэл медальтай тамирчин. Екатеринбургийн Их Дуулгад Ууганааг ялж байжээ.

Барилдаан хэн хэн нь оноо авалгүй, нэмэлт цагт орж, Лука дархан баруун тохоогоо хийж, манай бөхийг вазаригаар яллаа.