Жүдогийн ДАШТ-2019: Өнөөдөр Ё.БАСХҮҮ, Л.СОСОРБАРАМ, Б.ХОРЛООДОЙ нар дэлхийн дэвжээнд зодоглоно

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр эхэлсэн. Эхний өдөр ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Жи-Мобайл” компанийн тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртсэнээр дэлхийгээс алт, мөнгө, хүрэл гээд иж бүрэн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо. 

Тэгвэл өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй -52, эрэгтэй -66 кг-ын жингийн барилдаанууд болох юм. Энэ жинд манай улсаас -52 кг-ын жинд манай улсаас Баянхонгор аймгийн тамирчин “Буэнрс-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, энэ оны Ази номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын аварга ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спортын хорооны тамирчин залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, -66 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, “Женко” клуб, Улаанбаатар спорт менежмент компанийн тамирчин Ёндонпэрэнлэйгийн Басхүү нар өрсөлдөх юм.