Жүдогийн ДАШТ-2019: Хагас финалын барилдаан 18:00 цагт эхэлнэ

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, “Жи-Мобайл” компаний тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хагас шигшээд шалгараад байгаа.

Тэгвэл түүний дараагийн учраа нь дэлхийн хамгийн залуу аварга Украйны Дария Белодид.  Өмнө нь мэдээлсэнчлэн энэ жүдочтой манай гавьяат анх удаагаа IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээн дээр таарч байгаа бөгөөд дэлхий нийтээрээ хэрхэн хүч үзэхийг хүлээж байна. Дария Белодид уу, М.Уранцэцэг ялах уу гэдэг асуултын хариуг бид 18:00 цагаас эхлэх хагас финалын барилдаанаас харна. Манай жүдоч энэ удаад ялбал дэлхийн аварга Японы Фүна Тонаки, Косовогийн Дистрия Красничи нарын ялсантай аваргын төлөө хүч үзнэ. Харин ялагдвал олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето, Францын Мелани Клемент нарын ялагчтай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.