Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The HU” хамтлагийнхан

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг байлдан дагуулаад буй Монголын рок хөгжмийн “The Hu” хамтлагийнхөн өнөөдөр шинэхэн уран бүтээлээ танилцуулжээ. Тодруулбал, хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU” хамтлагийнхан “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуугаа өнөөдөр олны хүртээл болголоо.

Хэдхэн хоногийн өмнө тус хамтлагийг Германы альтернатив хөгжмийн сэтгүүл онцолсон. Мөн тус хамтлагийн  продюсер Б.Дашдондог "Бид ирэх есдүгээр сард АНУ-д аялан тоглолтдоо хийнэ. Бэлтгэл гээд завгүй завгүй байна. Латин Америкийн орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.  АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ" гэсэн мэдээллийг өгч байсан. Тэгвэл тус цомогт багтсан дуу нь "Чингис хаан" хэмээх энэхүү уран бүтээл юм байна.