“ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ЭРХҮҮ ХОТОД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын амьдралын бодит үнэн түүхийг үзүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид бүтээж буй. Тэгвэл “Түүх мартахгүй” киноны уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотод кино зураг авалтаа үргэлжлүүлж байгаа аж. Тус киноны Ерөнхий продюссер, зохиолчоор Ж.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа билээ. Кино зураг авалтын 30 гаруй хувь нь ОХУ-ын Эрхүү, Москва хотод явагдах юм байна.