Ойрын өдрүүдэд цаг агаар эрс сэрүүсч, нийт нутгаар цас бороо холилдон орж байгаа. Мөн нийслэлд цас орж цаг агаар эрс сэрүүсээд буй. Тэгвэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгажээ. Уг нь жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг юм.
Мөн хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа тавдугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.
Мөн 2019 онд шугам, тоноглолын засвар, шинэчлэл хийх хуваарь гарсан бөгөөд энэ үеэр халуун, хүйтэн ус хязгаарлах юм. Ингээд засварын ажилтай холбоотой халуу, хүйтэн ус хязгаарлах хуваарийг хүргэж байна.