Орон нутгийн гэх тодотголтой Тавантолгой компанийн Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг энэ сарын 26-нд саатуулан, хорьжээ. Ингэхдээ түүнийг их хэмжээний хөрөнгө завшиж, угаасан байж болзошгүй үндэслэлээр Цагдаагийн газраас саатуулсан байна. Түүнчлэн түүнийг 2009 оноос хойш өөрийнхөө болон хүүгийнхээ дансаар дамжуулан олон арван сая төгрөг, юань авч байсан нь нотлогдсон хэмээн өдөр тутмын сонинуудад мэдээлсэн байна.
Түүнийг 48 цагийн хугацаатай хойшлуулшгүйгээр саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх өнөөдөр шийдвэрлэх ажээ.