Налайхын уурхайд осол гарч гурван хүний амь эрсэдлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр осол хөдөлмөр аюулгүйн байдал хангаагүйн улмаас гарсан бөгөөд дөрвөн хүн дарагдсан ч нэг нь азаар амьд үлдсэн байна.
Тодруулбал, Налайх дүүргийн Онцгой байдлын газрарт ослын дуудлага дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 20.40 цагт иржээ. Ингэснээр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах баг болон цагдаагийн албан хаагчид шуурхай очиж аврах ажиллагаа явуулсан ч осолд орсон дөрвөн хүний гурав нь амиа алдсан байжээ. Харин амьд үлдсэн иргэнийг дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Харин осол болсон уурхайг хаасан бөгөөд мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж байгаа аж.
Түүнчлэн иргэдийн өгсөн мэдээллээр тус уурхай нь хятад эзэдтэй бөгөөд үйл ажиллагаа нь хаагдсан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн гэх мэдээллийг өгсөн байна.
Амиа алдсан иргэд 27-47 насны залуус байжээ.