Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг гарах болсон.
Өчигдөр л гэхэд Улаанбаатар хотын харьяат иргэд мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байгаад өчигдөр /2019.03.31/ орой Тээврийн цагдаагийн албан алба хаагчдад баригдажээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас "Тоёото прүс" маркийн тээврийн хэрэгслээр хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Дээрх этгээдүүд мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэхээс гадна өөрсдөө хэрэглээ байжээ.