Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн толгойлдог "Гэр хороолол” хөдөлгөөнийхөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардсан суултыг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын эхлүүлсэн. Гэвч хоёр хоног үргэлжилсэн суулчтыг өчигдөр орой цагдаагийн байгууллагаас албан хүчээр тараажээ.
Тус хөдөлгөөнийхөн суулт зарлахпаа “Бид нийслэлийн удирдлагуудад хандан гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ажилтай, орлоготой болъё” гэдэг л шаардлага тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа униар багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх гэсэн шаардлага тавьж байна" гэдгээ онцолж байсан.
Мөн тэд хотын удирдлагыг эдгээр шаардлагыг хүлээн автал суултаа үргэлжлүүлнэ гэж байсан бөгөөд нийт 10 гаруй иргэн суултад оролцож байсан юм.