МАХН-ын дарга Н.Энхбаяр нэвтүүлэгт оролцох үеэрээ Улсын ерөнхий прокурорын газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ё.Сагсайгийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр түүний хууль бус үлйдлийн талаар мэдээлж, энэ бол хууль, шүүх, прокурорын байгууллага шударга бус ажилладагын нотолгоо. Тодруулбал, прокурор асан Ё.Сагсай өөрийнхөө шалгаж байсан хүмүүсийг хууль бус аргаар дарамталж, улмаар бэлгийн харьцаанд ордог байсан гэдгийг хэлсэн.
Тэгвэл энэ талаар өнөөдөр МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъяан, хуульч О.Буяннэмэх нар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой бичлэгийн хэсгээс олон нийтэд хүргэв. Дээрх бичлэгт прокурор Е.Сагсай цээж нүцгэн байдалтайгаар хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэн нэгнийг хэргээс мулталж, би бүгдийг зохицуулж, хэргийг хааж, хорихоос суллах болно гэсэн утгатайгаар амлалт өгч байсан нь бичигдсэн байсан юм. Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян “Сагсай бол прокурорын байгууллагын системд дээрээсээ хоёр дах албан тушаалтан. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг хамгийн дээд албан тушаалтан. Бичлэг дээр шүүгдэгчийг дарамтлан, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм л хүмүүс хууль, хяналтын байгууллагад ажиллаж байна. Худал хэлсэн хүмүүсийг өмгөөлж, шударга үнэнийг үгүй хийж байна. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд, хуульч хүнийхээ хувьд хууль, хүчний байгууллагыг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ. Дээрхтэй ижил байдлаар хохирсон иргэд байвал холбогдохыг хүсч байна” гэсэн юм. Түүний хэвлэлийнхэнд болон олон нийтэд дэлгэсэн бичлэг 30 секунд үргэлжилсэн бөгөөд бичлэгийн үргэлжлэх хугацаа дөрвөн минут гэж байв.