МАХН-ын дарга Н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг авахаар дууджээ. Албан бичигт өгүүлснээр түүнийг маргааш 11.00 цагт гэрчийн мэдүүлэг өгөхийг сануулсан байна.
Н.Энхбаярын тухайд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн М.Энхболд болон, прокурор Ё.Сагсай нарын олон ноцтой зүйл хэлсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн М.Энхболд түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Мөн түүний прокурор Ё.Сагсайгийн талаар ноцтой зүйл ярьсан нь олон хүний анхаарлыг татсан бөгөөд тэрбээр мөн хуулийн байгууллагад хандана гэсэн тухай мэдээлэл бий.
Юутай ч энэ асуудалтай холбойтоогоор Н.Энхбаяр маргааш хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдээд байгаа юм.
Хари