Герман, Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани зэрэг улсад зорчих Шенгений виз( богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз)-ийн мэдүүлгийг VFS Глобал компанийн Улаанбаатар хот, DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгөхөөр болжээ. Түүнчлэн Үндэсний виз буюу 90-ээс дээш хоног оршин суух виз (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих, суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз)-ийг Германы Элчин сайдын яаман дээр шууд мэдүүлдэг хэвээрээ байх аж.
Мөн Шенгений виз мэдүүлэх цагийг Германы Элчин сайдын яамны цахим хуудсанаас авч болох бөгөөд хэрэв танд энэ талаархи мэдээлэл хэрэгтэй болбол VFS Глобал компанийн санал болгож буй бусад үйлчилгээ, виз мэдүүлэх цаг тохирох тухай мэдээллийг VFS Глобал компанийн цахим хуудаснаас англи, монгол хэл дээр авах боломжтой аж.