ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухайгаа мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын чуулганаар оруулж холбогдох мэдээллийг танилцуулна. Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан. Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт” үйлдвэр рүү хөдөлнө гэж байсан. Мөн шүүгч М.Батсуурийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хэрэгт буюу мөнгө угаалтын системд оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр Засгийн газраас АТГ-т, ШЕЗ-д гомдол гаргахаар болсон. Мөн "Эрдэнэт"-ийн асуудалд оролцсон нэр бүхий хүнийг АТГ-т газарт өгөх шийдвэр гарсан хэмээж байсан. Тэгвэл М.Батсуурь шүүгч өөрөө өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ.
