“Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо

ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

Учир нь Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан гаргажээ.

Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing" компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна.